Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршдог “Хавцгайтын хадны сүг
зураг”-ийн хамгийн оргил бүтээл нь “Сүг
зургийн галерей” хэмээн нэрлэсэн 1.5х2.0 метр орчим хэмжээтэй, баруун урагшаа
харсан, налуу байрлалтай хавтгай хад бөгөөд тэр хадан дээр дүрсэлсэн зургийн хэлбэр,
дүрслэл, чадвар, зохиомж нь хэдэн арван он цагийг дамжин, хэд хэдэн хүн
бүтээсэн байж болох бүлэг бүтээлүүдтэй. Улмаар аварга том тэмээн хяруулыг
дүрсэлсэн зураг бий. Тэндээс 30 орчим км-т орших Баянзаг–Flaming Cliffs-Улалзах
цонжийн орчинд 1920-оод оны дундуур судалгаа хийсэн Америкийн нэрт судлаач Рой
Чэпмэн Эндрюсийн багийнхан “Баянзагийн загийн шугуйн орчинд амьдарч байсан элсэн
манханы эздийн (эртний хүмүүсийг ингэж нэрлэж байжээ) эмэгтэйчүүд нь аварга
тэмээн хяруулын өндөгний чулуужсан хальсаар хүзүүний зүүлтээ хийдэг байжээ”... хэмээн
тодорхойлсон нь энэхүү Хавцгайтын хадны зурагтай тохирч байгаа нь нэн
сонирхолтой.