Хүн гэдэг амьтан

Орчин үеийн хүн ойролцоогоор 200 жилийн өмнө Африк тивд үүссэн гэнэ. Учир нь орчин үеийн хүнтэй ижил анатоми бүхий чулуужсан үлдэгдэл Африкаас олдсон аж. Улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан гэж үздэг байна.

Ухаант хүнтэй хамгийн төстэй хоёр төрлийн сармагчин нь бонобо ба шимпанзе юм. Эдгээр амьтад нэг гаралтай бөгөөд гол ялгаа нь сүргийн зохион байгуулалт аж. Бонобогийн сүргийг эмэгчин нь толгойлдог байна. Генийн судалгааны үр дүнд хүний генийн нийт тоо ширхэг нь шимпанзе нэртэй сармагчингийн генийн тоо ширхэгтэй ойролцоо болохыг судалж тогтоосон байна. Хүн шимпанзетай ердөө л нэг хувийн генийн ялгаатай ба өөрөөр хэлбэл бусад бүх 99 хувийн гени нь адилхан байдаг аж.

Хүний эх бие: Насанд хүрсэн хүний биеийн араг яс өөр хоорондоо холбогдсон 200 гаруй яснаас бүрдэнэ. Эдгээрийг толгойн их биеийн дээд мөчдийн, доод мөчдийн гэсэн үндсэн хэсэгт хувааж үздэг байна. Толгойн яс нь гавлын ба нүүрний яснуудаас бүтнэ. Их биеийн ясны хэсэг нуруу, хавирга, өвчүүний яс байдаг. Сээр нуруу нь 33-34 нугалам тус бүр хоёр талаас хос хавиргаар өвчүүтэй нийлж цээжний хэнхэрцгийг үүсгэнэ. Эхний долоон хавирга нь өвчүүтэй мөгөөрсөөр холбогдох тул амьсгаа авахад цээжний хөндий тэлж, гарахад багасдаг аж. Сарвууны яс, бугуйн хоёр эгнээ богино жижигхэн яснууд алганы таван ширхэг яс, хурууны 14 ширхэг яснаас бүтнэ.

Доод мөчдийн аарцгийн яс, хөлийн яснаас бүтнэ. Сүүжний хоёр том яс араараа ууцны ястай урдуур өөр хоорондоо бат бөх холбогдсон аарцгийн бүслүүр яс бүрдүүлнэ. Сүүжний ясны хажууд дунд чөмөгний булуу суух хонхор байх ба сүүж, дунд чөмөг 2 нийлсэн үеийг түнх гэнэ.   

Хөлийн яс дунд чөмөг, шилбэ, тавхайн яснаас бүтнэ. Дунд чөмөг нь хүний биеийн яснаас хамгийн урт хөндий яс юм. Шилбэний яс нь дотор талын шаант яс гадна талын тахилзуур яснаас бүтнэ. Дунд чөмөг шаант яс хоёр нийлэн өвдөгний үеийг үүсгэх ба түүний урд талаас тойг хамгаалж байдаг. Тавхайн яс нь өсгийн, өлмийн таван ширхэг, хурууны 14 ширхэг яснаас бүтнэ.

Ясны бүтэц: Хүний яс нь янз бүрийн холбогч эд бүхий эдээс тогтдог. Ясыг зүсэж үзвэл хальс, нягт бодис, хим бодис гэсэн гурван давхраатай. Хальс бол ясны хамгийн гадуур хучсан бат бөх нимгэн бүрхэвч юм. Харин хөндий ясны үзүүр хэсэг мөгөөрстэй тул хальсгүй. Хальсны өчүүхэн сүвүүдээр тэжээгч цусны судас болон мэдрэлийн судлууд нэвтрэн орсон байдаг. Иймээс ясны эс эд бодисын солилцоо явагдаж өвдөлт өөрчлөлтийг мэдэрч байдаг амьд эд юм байна.

Физиологи ба генетик: Насанд хүрсэн хүний дундаж өндөр 1.5-1.8 метр байдаг байна. Хүний хуваагдаж буй эс болгон 23 хос хромосомтой. Үүний 22 хос нь автосом, үлдэх нэг хос нь хүйс тодорхойлдог хромосом юм. Сүүлийн үеийн судалгаагаар хүнд ойролцоогоор 20 мянгаас 25 мянган ген байдаг гэж тооцоод байгаа ба бусад хөхтөн амьтадтай адил хүн нь хүйс тодорхойлох 15 системтэй байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн хүйс тодорхойлох 20, эрэгтэй хүн 15 хромосомтой аж.

Амьдралын мөчлөг: Хүний дундаж наслалт дэлхийн орон бүрт харилцан адилгүй байдаг байна. Хонконг эмэгтэй хүний дундаж наслалт 84.8 эрэгтэй хүнийх 78.9 байдаг бол Свизиландад ДОХ-ын халдвараас болоод дөнгөж 31.3 хүрдэг аж. Европт таван хүн тутмын нэг нь, харин Африкт 20 хүн тутмын нэг нь 60-аас дээш настай байдаг гэнэ.

Сэтгэл зүй: Тархи “доод” буюу автоном үйлдлүүд болох амьсгалах, хооллох зэрэг үйлдлүүдийг удирддаг. Мөн “дээд” буюу ухамсрын үйлдлүүд болох бодох, хийсвэрлэх зэрэг үйлдлүүдийг удирдана.

Хэл, соёл иргэншил: Дэлхий дээр ойролцоогоор зургаан мянга орчим хэл хэрэглэгдэж байна гэсэн тооцоо байдаг байна. Орчин үеийн антропологийн шинжлэх ухааны баримтлалаар ухаант хүн Африкийн саваннад 200 мянган жилийн өмнө үүссэн бөгөөд 40 мянган жилийн өмнө Евроази ба Номхон далайн орнууд руу, арван мянган жилийн өмнө Америк тив рүү нүүдэллэн суурьшжээ. Ойролцоогоор арван мянган жилийн өмнө хүмүүс нь жижиг отгийн хэлбэрээр ан агнаж амьдарч байсан байна. Зургаан мянган жилийн өмнө, прото-улсууд болох Месопотами, Эртний Египет үүсч, цэрэг, арми, удирдагч, төрийн байгуулалт бий болсон байна. Хоёр мянгаас гурван жилийн өмнө Перс, Хятад, Ромын эзэнт гүрнүүд бүрэлдэн тогтож, ойр орчмын жижиг улсуудыг өөртөө нэгтгэжээ. Мөн энэ үед шашны анхны урсгалууд үүссэн байна.

Дундад зууны сүүлээр технологийн болон оюуны дэвшил гарч, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг бүх салбарууд эрчимтэй хөгжсөн байна. XVII зуунд шинжлэх ухааны их нээлтүүд хийгдэж, XVIII ба XIX зуунд аж үйлдвэрийн хувьсгал гэж нэрлэгдсэн дэвшил гарчээ. Энэ үед төмөр зам, автомашин зэрэг тээврийн хэрэгсэл зохиогдож, нүүрс ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж авчээ.

Дэлхийн хүн амын тоо зургаан тэрбумаас давсан ба 61 хувь нь Ази, 14 хувь нь Америк, 13 хувь нь Африк, 12 хувь нь Европ, 0.5 хувь нь Номхон далайн орнуудад амьдарч байна.