“Гайхамшигт
Монгол” тоглолтоороо зуны турш жуулчдыг татсан Үндэсний дуу бүжгийн эрдмийн
чуулгынхан Солонгост болох урлагийн наадамд оролцохоор энэ сарын 22-нд явах аж.
Өнгөрсөн жил энэхүү наадамд “Талаас Тунд руу” гэсэн уриатайгаар Буриад, Тува,
Якут, Япон, Тайваний уран бүтээлчдийн хамт оролцож, алтан медаль хүртсэн. Энэ
удаа монгол бөх, хүүхэлдэйн цам гэсэн бүжгийн зохиомжоор оролцох аж. Дашрамд,
тус чуулгынхан өнгөрсөн онд болсон дэлхийн урлагийн олимпоос алтан медаль хүртсэн юм. Мөн саяхан болсон
“Шанхай2010-Дэлхийн экспо”-гийн Монгол соёлын өдрүүдэд цамын бүжгээр оролцож,
олны талархал хүлээгээд иржээ.