Өмнөговь аймгийн Засаг
даргын тамгын газар, ШУА-тай хамтран “Өмнөговь аймгийн соёлын өвийн өнөө ба
ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурлыг 2014 оны 11-р сарын 26-нд Blue sky зочид
буудалд зохион байгууллаа. Тус хуралд Өмнөговь аймгийн 13 сумын Засаг дарга нар
болон бусад холбогдох хүмүүс буюу нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон юм. Хурлын
үеэр
Мөн хурлаар “Говийн бүсийн судалгааны төв” байгуулах шаардлагатайг хэлэлцсэн юм. Монголын их говийн цөл нутаг буюу Говь нутаг дахь тахилгат газар, Жавхлант хайрханы хадны зураг, Ингэнд ботго авхуулах зан үйл, Тэмээчдийн баяр зэргийг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх боломжтой хэмээн санал дэвшүүллээ. Өнөөгийн байдлаар ЮНЕСКО-д дэлхийн 161 орон нэгдэж орсон байдаг бөгөөд дэлхийн 257 газрыг “дэлхийн өв” хэмээн бүртгэсэн байдаг байна. Манай Монгол улсаас эдүгээ морин хуур, уртын дуу, хөөмэй, шувуучлах зан үйл, монгол гэрийн уламжлалт урлал ба зан үйл, уран бичлэг, тууль хайлах, цуур үлээх, биелгээ биелэх, лимбэний битүү амьсгаа зэрэг нь Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байдаг байна.
Өмнөговь аймгийн музей
нь анх 1945 онд 50 ширхэг үзмэртэйгээр анх байгуулагджээ. 1991 оноос “Өмнөговь
аймгийн музей” болсон ба эдүгээ нийт 3500 гаруй үзмэрийн сантайгаас түүний
54%-ийг ил үзмэр болгон үзүүлж буй гэнэ. Тэмээний танхимд 500 гаруй үзмэр бий
ажээ. Ёлын амны “Байгалийн музей” 300 орчим үзмэртэй. 2014 онд тус хоёр музейг
гадаадын 5500 хүн, дотоодын 8000 хүн үзсэн гэсэн судалгаа гарчээ. Өмнөговь
аймгийн музей нь аялал жуулчлалын маршрутанд байдаггүй нь харамсалтай хэмээн
тэмдэглэсэн юм.
Цогтцэций сумын нутагт археологи ба палеонтологид бүртгэлтэй 23 газрын 108 зүйлийг судлан үзжээ. Луун товог, Гашууны хар хэмээх газарт эртний хөхтөн амьтны олдвор олдсон байна. Цогтцэций сумын “Тугийн цохио” хэмээх газрыг аялал жуулчлалд ашиглах боломжтой хэмээн онцоллоо.
Ханбогд суманд 120 биет бус өв бүртгэгдсэн. Уламжлалт дарханы арга технологи, бэлчээр ашиглах уламжлалт арга ажиллагаа, уртын дууны гар бичээс байна. Сүхбаатар гэдэг хүний эмхэтгэсэн уртын дууны цуглуулгын чухам хэд нь дуулагддаг вэ гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай ба зөвхөн Далай лам, Богд гэгээнд зориулсан уртын дуу хүртэл байдаг байна. Биет бус өвийн тээгч нарын 50%-иас илүү нь 70-аас дээш насны хүмүүс байна. Цогтцэций сумын бренд нь Говь шанхын уртын дуу хэмээх биет бус өв хэмээн тодорхойлсон байна. Ард иргэдийн дунд иргэншлийн судалгаа хийх, мөн газар усны нэрийн судалгаа хийх нь чухал байна хэмээн үзсэн юм.
Номгон суманд Сангийн далай хийд бий. Тэрхүү хийдийг “хөх зөн”-гөөр хийсэн. Энэхүү хөх зөнг үйлдвэрлэх бааю тус суманд байгаа бөгөөд тэр технологийг мэдэх хүн цорын ганц л үлдсэн байна. Булган суманд Хавцгайт дээр “Аялал жуулчлалын мэдээллийн төв” байдаг тухай мэдээллийг мөн хүргэв.
“Өмнөговийн соёлын өвийг аялал жуулчлалд ашиглах нь” сэдвийн илтгэгч Н.Эрдэнэ-Очир дараах 4 маршрутыг санал болгон танилцууллаа.
Маршрут 1: Байгал түүхийн аялал
Ханбумбат – Их гэр бааз хүртэл 19 км, Галбын гурван хийд Дэмчог, Цагаан толгой, Ханбогд хайрхан, Баяжихын агуй, Эхийн умай, тэндээс урагш 16 км Шийр уулын дурсгал, 12 км-т Мэлхий цохио, 6 км-т Ундайн гол, 30 км-т Баг модны хийд буюу түүхий тоосгоор барьсан барилгын балгас туурь, 17 км-т Оцон мааньт уул /1960 онд эртний хүний бууц олсон, 130-140 мянган жилийн өмнөх чулуун дурсгалтай/, 21 км-т Жавхлант хайрханы зураг, 26 км яваад эхэлсэн цэг Их гэрт буцаж ирнэ.
Маршрут 2: Үлэг гүрвэлийн мөрөөр
Оюу толгойгоос Өрөлбө хүртэл 68 км ба чулуужсан яс олддог газар, 22 км Шунхат, 27 км Шар цав, 13 км Амтгай /заган ойтой, чулуужсан ястай/, 20 км Сүйхэнт, 35 км Хуурай цав, буцаад Өрөлбө дээр ирнэ.
Маршрут 3: Эх түүхийн мөрөөр
35 км Багабулагийн ам ба дотор нь 5 км газарт нууртай, хавцалтай, 8 км Ханбогд сумын Галба музей, 0.5 км Ихбулагийн ам /Харанхуй ам, Гэгээтийн ам/, 33 км Цогзолын хийд, Хөдөлдөг цохио, 40 км эхлэх цэг рүү буцна.
Маршрут 4: Домогт агуйн аялал
Ханбумбатаас 110 км Ловон Чомбын агуй, 48 км Гурван зээрдийн агуй /Симуков энэ агуйгаас 1920-иод онд 14-р зуунд хамаарах хатмал шарил олж байсан/, 9 км-т Мангасын хүрээ /Хүннүгийн үед хамаарна/, 88 км эхлэх цэг рүү буцна.
Тэмдэглэсэн Ч.Буянбадрах