Монголчууд Манж чин гүрний эрхшээлээс гарч, туурга тусгаар Монгол Улсаа тунхагласны 100 жилийн ой ирэх онд тохионо. Энэхүү ойг угтаж, хуучнаар Ялалтын талбайг нийслэлийн Засаг даргын санаачилгаар тусгаар тогтнолын талбай болон шинэчилж байгаа ажээ. Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй энэ талбайд 50 ширхэг хошуу бүхий усан оргилуур хоёрыг байгуулах бөгөөд 6400 ам метр талбайг боржин чулуун хавтангаар бүрэх ажил хийгдэж байгаа аж.үүний дараа орчны тохижилт, гэрэлтүүлгийг хийгээд ирэх сарын 1 гэхэд Тусгаар тогтнолын талбайг нээхээр төлөвлөж байгаа ажээ.