Хойд
Америкаас олдсон адууны чулуужсан араг ясыг 40 сая жилийн тэртээ Азиас бүр
тодруулбал Монголын говиос очсон адууных болохыг тогтоожээ. Мезонхид-
кондилатор хэмээн нэрлээд буй уг олдвор нь нэн эртний адуу таван салаа
туурайтай байсныг баталсан байна. Гурав, дөрвөн салаатай туурайтай адууны араг
яс Европоос өмнө нь олдсон боловч таван салаа туурайтай нь илрээгүй байжээ.
Тиймээс орчин үеийн дээд хөгжилт адууны өвгийн эх нутаг Монголын говь байсан
гэдгийг Америкийн эрдэмтэн Г.Ф.Осборн дэвшүүлээд байна. Судлаачид адууг олон
салаатай байсан гэдгийг монгол адууны дөрвөн туурайн ард байрлах эмгэн
туурайгаар нотлох гэж оролддог бөгөөд нэлээд олон даамаглал дэвшүүлсэн байдаг
ажээ. Мөн судлаачид дэлхий дээр байгаа бүх адуу нь Монгол нутгаас, Монгол
адуунаас үүсэлтэй гэж үздэг байна.