Хөвсгөл нуур дотоод, гадаадын аялагчдын очих дуртай газруудыг тэргүүлжээ

 Аялал жуулчлалын үндэсний төвөөс аялахад тохиромжтой газруудыг нэрлэжээ. Зуны дэлгэр цагт майханд гэлтгүй жуулчдын хөлд дарагддаг газруудыг Хөвсгөл нуур тэргүүллээ. Харин Өвөрхангайн Хархорин, Орхоны хөндий, Өмнөговь, Дундговийн хамрын хийд удаалсан байна. Мөн Орхоны хүрхрээ, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу, Төвхөн хийд үзэх харах зүйл ихтэй учраас зуны дэлгэр цагт дотоод, гадаадын жуулчдыг татдаг ажээ. Улаанбаатараас Хөвсгөл хүртэлх аяллыг ихэнх компани зохион байгуулж байгаа.

Аяллын компаниар Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл аялахад дунджаар нэг хүний 450 мянган төгрөг. Үүнд байрлах жуулчны бааз, унаа аяллын хөтөч, хоол, үзвэр үйлчилгээ зэрэг ордог. Ингэж аялахад долоо хоногийн аялал санал болгодог ажээ. Замдаа Булган аймгийн Хутаг-Өндөрт байх Уран тогоо уул, Сэлэнгэ аймагт байх Амарбаясгалант хийдийг сонирхож болох юм байна. Харин Хөвсгөл далайд очоод тусгай хөтөчтэйгөөр аяллаа үргэлжлүүлнэ. Хэрэв аялагчдад тусгай хүсэлт байвал нуурын эргээс цааш 100 гаруй км аялан цаатнууд дээр зочилж болох ажээ. Тэнд цаа буга унахаас гадна ургацанд хонож үзэх боломжтой юм байна. Харин далай дээр байхдаа “Skitboard”-аар аялж болно. Жуулчдыг татах зорилгоор сүүлийн үед хувийн хөлөг онгоцууд хөлслүүлэх, завиар зугаалах зэрэг сонирхолтой зүйлс нэмэгдэж буй гэнэ.