Normal
0
false
false
false
EN-US
JA
X-NONE
Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой энэ онд
тохиож байна. Уг ойд зориулан “Галдан бошигт-370” баруун бүсийн “Их хурд”
наадам, “Галдан бошигт хаан” дуулалт бүжиг, 370 бий биелээч, 100 уран нугараач,
угсаатны өв соёлын наадам, үндэстний хувцастай 500 морьтны үзүүлбэр зэрэг урлаг
соёлын үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна. Энэхүү ойг 7-р сарын
24-27-ны өдрүүдэд Ховд хотын “Өв соёлын хүрээлэн”-д тэмдэглэн өнгөрүүлэхээр
тогтжээ. Мөн тус хотод Олон улсын хөөмийн III наадам, “Галдан бошигтын дуулал”
олон улсын эрдэм шинжилгээний хурал
болох ажээ.