Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо. Сүхбаатар аймгийн Засаг дарга, БНХАУ-ын Ляонин муж хоорондын тус тусын газар нутаг, байгалийн баялаг зэрэг давуу талууддаа тулгуурлан уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, дэд бүтэц, хот байгуулалт, аялал жуулчлал, нийгмийн зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг 2014 оны 5-р сарын 17-нд үйлдсэн байна. Тус санамж бичгийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлалын газар, “ETI” ХХК-тай хамтран Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг гадаадад сурталчлах зорилгоор БНХАУ-ын Ляонин мужийн Шиняань хотод болсон Зүүн Хойд Азийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцсон бөгөөд үзэсгэлэнгийн үеэр Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Баасандорж Шиняань хотын Аялал жуулчлалын газрын даргатай хоёр орны аялал жуулчлал хөгжүүлэх уулзалт хийсэн байна.
Хунгийн чуулган. Сүхбаатар аймгийн ССАЖГ-ын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн П.Ариунболд: Сүхбаатар аймгийн Соёл, Спорт, Аялал жуулчлалын газар, Жаахан шарга хөгжимт жүжгийн театр, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран Сүхбаатар аймгийн Дарьганга сумын байгалийн цогцолборт газар болох Ганга нуурын хөвөөнд “Хунгийн чуулган” эвент арга хэмжээг 10-р сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. тус арга хэмжээний үеэр сонгодог бүжиг “Хунт нуур” бүжиг тоглогдохоос гадна “Жаахан шарга” театрын дуучин бүжигчид тоглолт хийх ажээ.