“МИАТ” ХК Франкфурт руу шууд нислэгтэй боллоо.

Монголын агаарын тээврийн “МИАТ” ХК 6-р сарын 19-нөөс УБ-Франкфурт чиглэлд шууд нислэг хийж эхэллээ. Улаанбаатараас Франкфурт руу 8 цаг 45 минут, Франкфуртээс Улаанбаатар руу 8 цаг 30 минут шууд нисч хүрэх боломжтой болж байна. Улаанбаатар –Франкфурт чиглэлд “Боинг 767-300 ER” агаарын хөлгөөр долоо хоног бүрийн Пүрэв, Ням гарагт, Франкфурт – Улаанбаатар  чиглэлд Лхагва, Бямба гарагт нислэг үйлдэх юм байна. Тасалбарын хувьд нэг талдаа 1.5-2 сая төгрөгийн үнэтэй байна.