Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани Францын нийслэл Парис хот руу
6-р сарын 9-нөөс эхлэн шууд нислэг хийж эхэллээ. Долоо хоногт хоёр удаагийн
нислэгийг санал болгож байгаа ба нийт 120 хүний суудалтай “Аэробус А319”
онгоцоор замдаа нэг удаагийн түр буулттайгаар Парис хүртэл ниснэ. Нислэгийн
хугацаа ойролцоогоор 11 цаг байна. УБ – Парис – УБ – Парисын чиглэлийн
нислэгийн энгийн ангиллын тийзний дундаж үнэ хоёр талдаа 2290000 төгрөг. Харин
Парисаас эхлэлтэй зорчигчийн тариф хоёр талдаа 1070 евро байна.