НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2014 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг баталлаа.
Түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болж хатсан
болон унанги модыг цэвэрлэж ойн байгалийн аясаараа нөхөн сэргэх
нөхцөлийг хангаж, ойн эрүүл ахуйн орчныг сайжруулдаг ойн аж ахуйн арга
хэмжээний нэг бол цэвэрлэгээний огтлолт юм. Ойд байгаа хатаж хуурайшсан,
унанги моддыг цэвэрлэснээр ойг түймэр болон хортон шавжид өртөх аюулаас
сэргийлэх бөгөөд ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах, ойн ариун цэврийн
байдал дээшлэх ач холбогдолтой. Энэ цэвэрлэгээг жилд нэг удаа хийдэг.
Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2014 оны 01-р сарын 04-ны
өдрийн А-06 дугаар тушаал гаргаж, “2014 онд ойгоос бэлтгүүлэх модны дээд
хязгаар батлах тухай” шийдвэрт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн
ойгоос бэлтгүүлэх модны дээд хэмжээг цэвэрлэгээний огтлолоор 760м3 ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх хэлбэрээр унанги, гишүү мөчир олгох хэмжээг 5000м3 байхаар тогтоожээ.
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд байглийн аясаар, түймэр хөнөөлт
шавжийн нөлөөгөөр хатаж хуурайшсан, салхинд булгарч иш нь хугарсан мод
бүхий цэвэрлэгээ хийх шаардлагатай 3359 га талбайд 25260м3 хатсан, 3528 га талбайд 65 320м3 унанги
модны нөөц байгааг тогтоосон байна. Эдгээрээс “Нийслэлийн ойн
менежментийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Чингэлтэй дүүргийн нутаг
дэвсгэр Өвөр гүнт, Майхан толгойн ам, Сонгинохайрхан дүүргийн нутаг
дэвсгэр Ар гүнтийн амны ойн сангийн нойтон цас, хүчтэй салхины нөлөөнд
их хэмжээгээр нэрвэгдэж гол ишээрээ хугарч унасан, хатсан моддыг
цэвэрлэн ойн ариун цэврийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
шаардлагтай болжээ. Ойн цэвэрлэгээний огтлолоор 480м3 хэрэглээний мод, 280м3 түлээний мод, ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 5000м3 бэлтгүүлэхээр төлөвлөөд байна. НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоос 2014 онд бэлтгэх модны хэмжээг 5760 м3 байхаар тогтоолоо. Үүнээс нийслэлд 33 сая 244 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх боломжтой юм