"Улаанбаатар Марафон-2014" олон улсын тэмцээн амжилттай
болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд 15 мянга гаруй иргэн оролцоо.
Үүнд 42км, 21 км, 8 км, 5 км, 4 км, 1,5 км /гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн/ гүйлтийн тэмцээн болсон.
Олон улсын тэмцээн гэдэг утгаараа энэхүү тэмцээнд гадаадын сонирхогчид болон дэлхийд нэртэй мэргэжлийн тамирчид оролцсон юм. Энэ жилийн шагналын сан урьд жилийнхээс өндөр болсонтой холбоотойгоор оролцогчдын тоо их байжээ.
Марафон мэргэжлийн ба сонирхогчийн гэсэн хоёр ерөнхий ангилалд явагдсан бөгөөд ингэхдээ 18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчид хагас марафон буюу 21.975 м зайд, бүтэн марафоны 42.195м зайд хурд хүчээ сорисон. Харин сонирхогчид 17, 18-35, 36-49, 50-иас дээш гэсэн насны ангилалд 4000-8000 хүртэлх зайд гүйлээ.