42 мянган жилийн тэртээ амьдарч байсан зааны занданшсан тугалыг Лондонгийн Үндэсний түүхийн музейд байрлуулжээ.
Түүнийг нэгэн цаатан эр 2007 оны тавдугаар сард Ямалын хойгоос олжээ.
Цаатан эр түүнийг эхнэрийнхээ нэрээр буюу Люба хэмээн нэрийдсэн бөгөөд
судлаачид, музейн тайлбарлагчид ч мөн түүнийг ийнхүү нэрийдэх болж.
Судлаачдын үзэж буйгээр Люба нэг сартай байхдаа лаг шаварт шигдэж үхсэн учир ийнхүү сайн занданшсан байх магадлалтай гэнэ. Мөн гэдсэн дотроос нь бор цагаан өнгийн царцмал бодис олдсон нь ээжийнх нь сүү гэж таамаглаж байгаа аж.