МЗХ, Атилла, Сannondale Mongolia, Залуу дугуйчин клуб, нийслэлийн захирагчийн алба, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан хамтран өнөөдөр буюу 5 сарын 18-нд “Унадаг дугуйн парад” зохион байгуулж байна.
Парадад оролцогчид өглөө 11.00 цагт Чингисийн талбайд цуглана. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан унадаг дугуйн парад хэдэн зуун залуучуудыг эгнээндээ нэгтгэж чадсан бол энэ жил хэдэн мянган залуусыг нэгтгэлээ.
Энэ өдөр парадад оролцогчдод зориулан төв замын авто машины хөдөлгөөнийг зохих маршрутаар хаах юм байна.