Толгойт-Амгалангийн чиглэлд 6 сарын 6-наас Railbus явж эхэлнэ

 

Улаанбаатар хотын нэг захаас нөгөө зах хүртэл тодруулбал, Толгойт-Амгалангийн чиглэлд 45 минут зорчих боломжийг олгож буй “Railbus”-ыг 5 сарын 16-нд  хүлээн авч, анхны зорчигчдоо суулгалаа.

Метротой Улаанбаатрын эхлэл болж буй энэхүү төмөр замын автобус нь 136 хүний суудалтай, 250-300 орчим хүн зорчих боломжтой юм.

Эхний ээлжинд өдөрт гурван ээлжээр явах бөгөөд цаашид хос төмөр замтай болсон тохиолдолд эргэлтийн тоог нэмэгдүүлэх юм.