МИАТ дахин шинэ онгоцтой болно

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК АНУ-ын Боинг компаниас “Б737-800” маркын шинэ онгоцыг түрээсийн зарчмаар авахаар болжээ. Энэхүү шинэ онгоц нь энэ сарын 11-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм байна. Энгийн ангилалын 150, бизнес ангилалын 12 суудалтай Боинг 737-800 онгоц нь орчин үеийн техник, технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү баталгаатай хангасны зэрэгцээ зорчигчдын ая тухтай байдалд анхаарч хэдэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн хугацаанд ч зорчигчдын бага чилээх, уйдаахгүй байлгах үүднээс тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан олон давуу талтай. Тухайлбал нь Боинг компаниас гаргасан хамгийн сүүлийн үеийн тэнгэрийг илтгэсэн бүдэг цэнхэр өнгийн дотоод засалтай бөгөөд бизнес ангилалын суудлууд нь зорчигчдод монголын болон холливуудын киног дуу дүрсийн өндөр чанартайгаар үзэх “Inflight Entertainment” программтай юм.

МИАТ ТӨХК нь өнгөрсөн жилийн 5 дугаар сарын 15-нд өөрийн эзэмшлийн шинэ Боинг 767-300 онгоцоо хүлээн авч байсан бол энэ жил дахин нэг шинэ онгоцтой болж байна.