Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор
зохиож буй Бичиг соёлын олон улсын үзэсгэлэн өнөөдөр Монголын урчуудын
эвлэлийн үзэсгэлэнгийн тахимд боллоо. Тус нээлтийн үеэр ССАЖЯ-ны сайд Ц.
Оюунгэрэл болон Ерөнхийлөгчийн тамгийн газрын П.Цагаан нар болон гурван
улсын төлөөлөл болсон уран бүтээлчид оролцсон юм.
Уг үзэсгэлэнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны есөн уран бичээч болон ОХУ-ын Буриадаас
зургаан оролцогч, манай орноос 30 гаруй уран бичээч оролцож байгаа юм.
Үзэсгэлэнг хойшид жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гадаадын төлөөлөгчдийг
өнөөдөр хүлээн авч уулзсан бөгөөд оролцогчдод мөнгөн зоос дурсгал болгон
өгсөн байна.