Нийслэлийн
өнгө үзэмжинд чимэг болж, иргэдийн амарч
суух тав тухтай орчныг бүрдүүлсэн нэгэн гудамж шинээр нээгдлээ. Баянзүрх дүүргийн
дөрөвдүгээр хороонд орших гарамгай жанжин Г.К.Жуковын дурсгалын цогцолборын
хойно нээгдсэн 2 усан ориглуур бүхий энэхүү цэцэрлэгт хүрээлэнг 95 сая
төгрөгөөр тохижуулжээ. Усан ориглуур нь өнгө өнгийн гэрлээр цацардаг тул
хүүхдүүд энд саатах дуртай гэнэ.Түүнчлэн эргэн тойронд нь гэрэлтүүлэг хийж, хүүхэд
хөгшид нарлан суух саравч, сандал, хогийн сав зэргийг байрлуулжээ.