Улаанбаатар төмөр замаас PA-2 маягийн
136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван
удаа 100 кмцагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут зорчих “Railbus”-ыг
танилцууллаа. Дээрх чиглэлд “Railbus”-нь
тусгай зориулалтын дөрвөн зогсоолд зогсож, иргэдэд үйлчлэх юм байна. Харин
Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн
тээвэрт явуулах, зориулалт бүхий “Railbus”-ыг
ашиглалтанд оруулахын тулд хоёр зам барихтай холбогдуулан газар чөлөөлөх
шаардлагатай байгаа аж. Тиймээс нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөхтэй
холбоотой асуудлыг хотын захиргааны зүгээс бүрэн шийдвэрлэхээр болжээ. Харин
нийслэлийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар төмөр зам, Нийслэлээс хамтарсан ажлын
хэсэг байгуулж, дээрх ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ. Эхний ээлжийн PA-2
маягийн гурван “Railbus”-ыг
хоёр чиглэлд явуулах аяллыг зургадугаар сарын зургаанаас эхлүүлэхээр болсон
байна. Мөн Хүй долоон худаг болон бусад чиглэлд төмөр замын автобусыг явуулах
асуудлыг ажлын хэсэг судалж байгаа аж.