“Телемакс
коммуникэйшн” компани “Автобус-3” компанитай хамтран нийтийн тээврийг
интернэтжүүлэх хөтөлбөрийг санаачлан эхлүүлжээ. Тэд уг хөтөлбөрийнхөө хүрээнд
өчигдөр “Автобус-3” компанийн 7 чиглэлийн 20 автобусанд Wimax 4G өндөр хурдны
утасгүй интернэт суурилууллаа. Утасгүй интернэт суурилуулсан 20 автобус нь
Дарь- Эх- Вокзал, Дарь- Эх- Мишээл экспо, Тоосго- Хороолол, Халдварт- III,IV хороолол,
Улиастай- Сүхбаатарын талбай, Тоосгоны үйлдвэр- Ботаник чиглэлд үйлчилж байна.
Дээрх чиглэлийн автобусанд суусан зорчигчид зөөврийн компьютер болон гар
утаснаасаа интернэтэд ямар ч үнэ төлбөргүй холбогдож болох юм байна. Автобусанд
суулгасан тасалгааны модем нь автобус асмагц ажиллаж эхлэх бөгөөд нэг үгээр
хэлбэл, автобус асаалттай байх үед интернэтэд холбогдож болох ажээ.