Монгол Улс уг арга хэмжээнд 1999 оноос хойш албан ёсоор, төр хувийн хэвшлийн хамтарсан зохион байгуулалттай тогтмол оролцож ирсэн юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу Монгол Улс ХБНГУ-ын Берлин хотод 2015 оны түнш орноор оролцох 2 талын гэрээнд гарын үсэг зурна.
“Ай Ти Би Берлин” олон улсын үзэсгэлэн 2014-т Монголын аялал жуулчлалын компаниуд, тур оператур болон агаарын тээврийн компаниуд оролцож байгаа бөгөөд 2012 онд тус үзэсгэлэнд нийт 187 орны аялал жуулчлалын байгууллага, 94 орны 7000 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцон, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг сурталчилжээ.