Уг үйл ажилллагаанд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Од, Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
XVII зууны нэрт соён гэгээрүүлэгч Зая Бандид Намхайжамц нь Ойрадын төдийгүй Монгол улсын түүх, шашны үйлсэд томоохон зүтгэл гаргасан хүн билээ. Иймээс Зая бандидын намтар түүхийг судлах нь Монголын түүх, шашин соёлын судлалд чухал ач холбогдолтой бөгөөд профессор Ж.Цолоогийн музейд хандивласан дээрх үзмэрүүд нь Зая Бандид судлалын чухал сурвалж хэрэглэгдэхүүн болсноор нэг үеийн түүхийн цагаан толбыг арилгах боломж судлаачдад бүрдэж буй нь нэн таатай. Эдгээр өвүүдийг Богд хааны ордон музейд төрийн хамгаалалтын дор хойч үедээ өвлүүлэн олон нийтийн хүртээл болгож байгаа нь иргэний түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах үйлсэд оруулж буй томоохон хувь нэмэр юм. Энэхүү үйл ажиллагаа нь иргэдийг иргэний үүргээ ухамсарлаж түүх, соёлын өвийг хайрлан хамгаалахыг уриалсан ач холбогдол бүхий арга хэмжээ болсон юм.