Музейн зарим үзмэрийг брайль тайлбартай болгожээ

Байгалийн түүхийн музейн зарим үзмэрийг харааны бэрхшээлтэй хүмүүс үзэх боломжтой болгожээ. ССАЖЯ-наас 18 сая төгрөгөөр санхүүжүүлсэн Цагаан таягтан төслийн хүрээнд 75 зүйл амьтан ургамал, 15 ширхэг чулуулаг мөн Чойжин ламын сүм музейн 21 ширхэг үзмэрийг тэмтэрч үзэхэд ойлгомжтой тактел буюу зургийг товойлгох, брайль хаяг тайлбарыг нэвтрүүлсэн байна. Цаашид бусад музейн үзмэрүүдийг брайль хаяг тайлбартай болгох талаар судалж байгаа аж.