“Glamour Art Gallery” нь урлагийн олон талт үйл ажиллагааг бүх нийтэд хүртээмжтэй байдлаар зохион байгуулан ямагт шинийг эрэлхийлж, дүрслэх урлаг дахь Монголын авьяаслаг залуу үеийхнийг дэмжих, нийт уран бүтээлчидтэй хамтран ажиллаж тэднийг өөрийн улс хийгээд олон улсад таниулахад онцгой анхаарсан дүрслэх урлагийн салбар дахь загвар галерей байх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Гламур Арт Галерейн нээлтэнд МУЭ гишүүн, Зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нарын хамтарсан “Он цагийн дурсамж” үзэсгэлэн 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 17.00 цагт нээлтээ хийж олны хүртээл болсон байна.
МУЭ гишүүн зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нар нь Германы Лейпциг хотын Урлагийн Дээд Сургуульд боловсрол эзэмшиж, өнөөг хүртэл СУИС-д хамтдаа багшлан олон шавь төрүүлэхийн зэрэгцээ дотоодод болон Орос, Герман, Польш, Австри, Энэтхэг, Франц, Солонгос, Норвеги зэрэг гадны улс орнуудад бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ амжилттай гаргасаар ирсэн Орчин Үеийн Монголын Дүрслэх урлагийн салбар дахь томоохон төлөөлөгчид юм.
Энэ удаагийн “Он цагийн дурсамж” үзэсгэлэн нь зураачдын оюутан ахуй үеэс өнөөг хүртэл туурвисан, үзэгчдэд төдийлөн хүрээгүй уран зураг, зураасан зураг, уран бичлэг, торгон хэвлэл, марк, судалбар, таталбар зэрэг төрлүүдээс бүрдсэн нийт 60 гаруй бүтээлүүд тавигдаж буйгаар онцлог байжээ.
Харин тэдний дараагийн үзэсгэлэн нь СУИС-ДУС-ийн оюутнуудын хамтарсан “Эхлэл” үзэсгэлэн байсан юм. Тус галарейн хамт олон дүрслэх урлагийн салбар дахь мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус болон ирээдүйд суралцах залуусыг дэмжин тэднийг дүрслэх урлагийн салбарт хөл тавихад нь туслах, цаашлаад Монголын авьяастануудыг өөрийн болоод олон улсад таниулах зорилготойгоор тэдний уран бүтээлийн үзэсгэлэнг тогтмол зохион байгуулан олны хүртээл болгох ажлыг эхлүүлж байгаа нь энэ юм.
Энэ бодлогын хүрээнд СУИС-ДУС-ийн график урлалын II ангийн оюутан Т.Мөнхбаясгалан, Э.Баярмагнай, Т.Батмагнай, Б.Буяндэлгэр, Э.Энхтулга, Уран зургийн III ангийн оюутан Б.Мөнхболд нарын хамтрсан “Эхлэл” үзэсгэлэн Гламур Арт Галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014 оны 02-р сарын 06- цагт нээлтээ хийсэн ба 40 гаруй бүтээл дэлгэгдсэн байна.
“Эхлэл”үзэсгэлэнгийн зорилго нь дээрхи оюутан тус бүр өөрсдийн дотоод мөн чанар, хүсэл эрмэлзлэл, уран бүтээлийн онцлогоо бүтээлээрээ дамжуулан харуулах явдал байжээ.
Хэрэв та тус галарейн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 98010069 холбогдоно уу.