2018 оны өвлийн олимпод мөсөн хананд авиралтыг албан ёсоор оруулахаар яригдаж байгаа аж. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Сочи-2014” олимпийн наадмын үеэр мөсөн хананд авиралтын үзүүлэх тоглолт албан ёсоор зохион байгуулагдсан юм. Энэхүү авиралтанд манай улсыг төлөөлөн уулчин, мөсөн авиралтын тамирчин Д.Анхболд амжилттай оролцжээ. Тэрээр 2018 оны өвлийн олимпийн наадмын үндсэн төрөл болж буй мөсөн авиралтын эрхийг авч магадгүй байгаа аж.