Гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр "Blue Mon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Тэрээр Монгол орноороо 25 мянган км замыг туулж, аялан үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястаны онцлог, нүд алдам тал, хэрмэн цав, ховор амьтан ургамал гээд Монголын бахархлыг өөрийн дуранд буулгаж 21 аймгийн төв дээр гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.
Уг үзэсгэлэн уран бүтээлч Г.Ган-Өлзийгийн аялал, уран бүтээлийн тайлан үзэсгэлэн болж энэ удаа Улаабаатар хотод гаргахаар болж байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 18:00 цагаас болох юм байна.