ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенц”-ийг дээрхи өвийг хадгалан хамгаалж, таниулан сурталчлах улмаар хойч үедээ уламжлан үлдээх зорилгоор 1972 онд батлагдаж Монгол Улс 1990 онд нэгдэн орсон түүхтэй. 2013 оны 6 дугаар сарын байдлаар тус Конвенцид 190 улс нэгдэн орсон байсан төдийгүй Дэлхийн өвийн Жагсаалтад 160 орны 981 газар бүртгэгдсэн байсан аж. Үүнээс 759 нь соёл, 193 нь байгаль, 29 хосолмол өв юм. Харин ХБНГУ-аас Дэлхийн өвд нийт 38 газар бүртгэгдсэн байгаа бөгөөд энэхүү түүхт тэмдэглэлт өдрийг тохиолдуулан эдгээр газрын зургийг олон нийтэд толилуулах аж. Монгол Улсаас Дэлхийн өвд “Увс нуурын ай сав газар”-ыг 2003 онд, “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг 2004 онд, “Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг 2011 онд тус тус бүртгэгджээ.