Тив
дамнасан “Бээжин - Парис” авто ралли өнөөдөр эхэлнэ. Бээжингээс эхлэх уг авто
ралли манай улсаас Итали, Франц, Ташкент, Герман зэрэг 10 гаруй орноор дайран
өнгөрөх аж. Уг ралли уралдаанд 1921 оны өмнөх буюу анхдагч категорын эртний 100
гаруй машин оролцож байгаа юм байна. Анх 1907 онд зохион байгуулагдсан уралдаан
Италийн ханхүү Боржес оролцож ялагчаар
шалгарч байжээ. 100 гаруй жилийн түүхтэй уг уралдаан 2007 онд зохиогдохдоо
манай улсаар дайран өнгөрч байжээ. Раллид оролцож байгаа хамгийн эртний машин
нь 1903 оны Мерседес маркийн машин аж.