2013 оны олон улсын аялал жуулчлалын статистик мэдээ гарчээ

НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн статистик мэдээллээр 2013 онд олон улсын жуулчдын тоо 1 тэрбум 87 саяд хүрч өмнөх оноос 52 саяар буюу 5 хувиар өссөн байна. 2014 оны хувьд аялал жуулчлалын салбар дахин 4-4,5 хувийн өсөлт үзүүлэх урьдчилсан таамаг гарсан аж. 2013 онд жуулчдын тоо хамгийн өсөлттэй байсан бүс нутгуудад Ази, Номхон далайн бүс /6%/, Африкийн бүс /6%/ орсон байна. Зүүн Өмнөд Азийн дэд бүс 10 хувийн өсөлтөөр тэргүүлсэн байна. Олон улсын аялал жуулчлалын статистик мэдээлэл, 2014 оны хандлагын талаархи мэдээллийг http://media.unwto.org/press-release/2014-01-20/international-tourism-exceeds-expectations-arrivals-52-million-2013 холбоосоос үзнэ үү.