ССАЖЯамны урилгаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгч профессор Ёшиаки Хомпо үнэ төлбөргүй сургалт явуулна

2014 оны  1 дүгээр  сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Блү Скай зочид буудлын Даймонд танхимд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны урилгаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгч, Токиогийн Метрополитан Их Сургуулийн профессор Ёшиаки Хомпо “Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөлд  зөвлөгөө өгч, сургалт зохион явуулах гэж байна.

Уг сургалтаар Япон Улсын Аялал жуулчлалын тухай хуулийг танилцуулж, батлах үеийн туршлагаас танилцуулах юм.

Аялал жуулчлалын тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, Аялал жуулчлалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох,  уг зөвшөөрлийг Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор хуульчлах, бодит мэдээллийн санг бий болгох, түүн дээр үндэслэн Аялал жуулчлалын гол бүсүүдэд  бүсчлэлийн дүрэм тогтоохыг хуульчлах, тухайн бүс нутгийн хувьд хамгийн бэрхшээлтэй отоглох, хог хаягдлын асуудал, амрагчдын дагаж мөрдөх журам, нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, жуулчны баазуудын дизайныг тогтоох зэрэг асуудлуудыг хөндөн ярилцана.

Мөн тур оператор, травел агентийн эрх үүргийг тодорхой болгох, зочлох үйлчилгээ буюу зочид буудал, жуулчны бааз, гэр буудал, дэн буудлын эрх  үүргийг зааглан, тодорхой болгох, Хөтөч-тайлбарлагчийн сургалт,  сонгон шалгаруулалт, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ олгох үйл ажиллагаа, ур чадварын зэрэглэлийг нарийн зааглах, Жуулчны үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, ангилал, зэрэглэл тогтоох механизмыг нарийвчлан хуульчлах зэрэг асуудлаар мэргэжлийн салбарынхантай ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлэх, олон нийтэд аялал жуулчлалын хуулийг танилцуулах зорилготой зохион байгуулагдаж байна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

2014.01.24

10.00-10.30

 

10.30-12.30

12.30-13.30

 

13.30-14.30

14.30-15.00

 

 

15.00-17.00

17.30-19.00

 

Блү Скай зочид буудал, Даймонд хурлын заал

·         Сургалтын хөтөлбөрийг танилцуулна

1-р хэсэг

·         Япон Улсын аялал жуулчлалын тухай хуулийг танилцуулна

·         Өдрийн цай

2-р хэсэг

·         Асуулт хариулт: Монгол Улсын аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт

·         Цайны завсарлага

3-р хэсэг

·         Японы аялал жуулчлалын тухай хуулийн батлах үеийн туршлагаас

·         ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлтэй уулзалт

1.     Монгол Улсын аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэнэ.

2.     Монгол, Япон хоёр Улсын аялал жуулчлалын салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

2014.01.25

 

09.30-11.30

 

 

 

 

12.00-13.00

4-р хэсэг

·         Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулт, хариулт, хэлэлцүүлэг

1.     Аялал жуулчлалын бизнес: инбаунд, аутбаунд аялал, аяллын даатгал, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж

2.     Жуулчдын орон байр: Ангилал, орчны стандарт зэргийн журмыг хэрхэн тохируулах талаар

3.     Хөтөч  гайд: Олон улсын хөтөчийн стандарт, ангилал. Хөтөчийн үнэмлэхийг олгох журам. Орон нутгын (тухайн дэстинэшний) тайлбарлагч, болон аяллын хөтөчийн менежмент.

·         Өдрийн цай