Сар шинийн өдрүүдэд 632 тээврийн хэрэгсэл хот хоорондын үйлчилгээнд явна

“Автотээврийн үндэсний төв”-өөс сар шинийн өдрүүдэд, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн нийт 68 чиглэлээс 35 чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх үндсэн 420, нэмэлтээр 212, нийт 632 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явах хуваарийг гаргажээ. Тодруулбал, шинийн 1-нд үндсэн 122, нэмэлтээр 70 тээврийн хэрэгсэл, шинийн 2-нд үндсэн 141, нэмэлтээр 65 тээврийн хэрэгсэл, шинийн гурванд үндсэн 157, нэмэлтээр 77 тээврийн хэрэгсэл тодорхой чиглэлд явах юм байна.

Явах чиглэлүүд

1.    Архангайн Тариат

2.    Архангайн Эрдэнэбулган

3.    Булган

4.    Баянхонгор

5.    Баян-Өлгий

6.    Говь-Алтай

7.    Завхан

8.    Увс

9.    УБ-Ховд-УБ

10. Төв

11. Баянжаргалан (Төв аймаг)

12. Заамар (Төв аймаг)

13. Цээл (Төв аймаг)

14. Угтаал (Төв аймаг)

15. Ширээт (Төв аймаг)

16. Жаргалант (Төв аймаг)

17. Эрдэнэт

18. Шарын гол

19. Дархан

20. Дундговь

21. Хархорин (Өвөрхангай)

22. Бүрд (Өвөрхангай)

23. Тавантолгой

24. Мандал

25. Сайхан

26. Алтанбулаг

27. Багануур

28. Багахангай

29. Говьсүмбэр

30. Бор-Өндөр

31. Хэнтий

32. Батноров

33. Сүхбаатар

34. Дорнод

35. Даланзадгад