Хятадын Хэйлунзян мужийн Дунин хотноо нэг тэрбум гаруй тонн шатдаг занарын
нөөц илрүүлжээ. Энэ талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Засгийн газрын
Уул Уурхайн нөөцийн товчооны геологичид таван жилийн судалгааныхаа үр дүнд тус
нөөцийг нээсэн гэнэ. Судлаачдын тогтоосноор уг ордын шатдаг занарт газрын тосны
эзлэх хувийн агууламж 12,8 хувьтай аж. Хэйлунязн мужийн эрх баригчдын онцолж
буйгаар жилд 10 сая тонн шатдаг занар боовсруулах хүчин садалтай үйлдвэр
барихад таван тэрбум юань буюу 823 сая ам.долларыг зарцуулах гэнэ. Шатдаг занар
нь бензин, дизель болон бусад төрлийн үйлдвэрлэлд ашиглах зориулалттай шатах
органик бодис агуулсан тунамал чулуулаг юм.