“МИАТ”-ийн онгоц газардах үед дугуйнд нь гэмтэл гарчээ

Хонконгоос Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдсэн “МИАТ” ХК-ийн Боинг-737-800 маркийн онгоц Улаанбаатарт газардах үед баруун талын үндсэн давхар дугуйны хаймар обуднаасаа мултарч унажээ.

Эл осол энэ сарын 5-ны өдөр болжээ. Уг онгоц 200 орчим зорчигчтой байсан гэнэ. Дугуйны хаймар мултарч хойш үсрэхдээ далавчны аравч, их биеийг цохин гэмтэл учруулсан юм байна. Хонконгод буух үед дугуйнд гэмтэл авсан бөгөөд нисэх багийнхан гэмтэлтэй дугуйтай нисч ирээд Буянт-Ухаад газардах ийм осол гарсан гэж таамаглаж байгаа аж.