Уг суваргыг 1991 онд тус сумын уугуул Зунгаравын Данзан гэгч өөрийн үр хүүхдүүдийн хамт санаачлан барьж байгуулжээ. Тэрбээр бага залуугаасаа эхлэн Дэжээлэнгийн хийдэд 20 гаруй жил шавилан сууж, тухайн үедээ “номтой лам” гэгдэн сүсэгтэн олонд хүндлэгдэж байсан ч цаг төрийн байдлаас болж хожим хар болсон түүхтэй аж.