Г.Болдбаярын “Төрсөн нутаг-2”-аар аялахуй

Зураач Г.Болдбаярын “Төрсөн нутаг-2” үзэсгэлэн энэ сарын 05-15-ны өдрүүдэд “Blue moon” арт галлерейд гарч байна.

Уг үзэсгэлэнд говь нутгийн үзэсгэлэнт байгаль, гэрэл сүүдрийн тогтолцоо, хөдөөгийн ахуй амьдралыг харуулсан чулуун бар, модон бар, хулдаасан барын аргаар урласан 30 гаруй бүтээл дэлгэгджээ.

Зураач Г.Болдбаярын анх 2010 онд “Төрсөн нутаг” үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тэрбээр 1988 онд Болгарын Софи хотын “Уран зургийн академи”-д профессор Петер Чуклевийн урланд суралцаж төгссөн байна. Харин ирэх хавар тус сургуульдаа зураасан зургийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар зэхэж буй аж.