Онцгой
байдлын албаны ажилтан, албан хаагчид, гамшгаас хамгаалах улсын албад,
мэргэжлийн анги, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудыг оролцуулсан
“Говийн чоно” дасгал сургуулилтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Өнгөрсөн онд төмөр замын ослын үед гамшгийг хэрхэн даван туулах сэдвээр, харин
энэ онд уул уурхай, газар хөдлөлтийн чиглэлээр сургуулилтыг зохион байгуулах
аж. Сүүлийн үед Улаанбаатар хотын орчимд хэд хэдэн удаа газар хөдөлсөн бөгөөд
мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар Монгол улсад хүчтэй газар
хөдлөлт тохиолдох магадлал их байгааг харуулж байга аж. Дашрамд, 2010 он
гарсаар Монгол Улсын хэмжээнд 3 магниутаас дээш 27 удаагийн газар хөдлөлт
бүртгэгдсэн байна.