“Монголчууд дэлхийн алдартай брэндийн хувцас өмсөж, интернэт ухаалаг утасны хэрэглээ өндөрссөн энэ цаг үед дэлхийн хамгийн алдартай бургерийг амтлах боломж Монголчуудад одоо нээгдэж байна. Манай сүлжээ тухайн орон нутгийн амтыг хоолны цэсэндээ шингээхийг хичээж ажилладаг. Тийм учраас бид McMutton буюу хонины махан бургер болон ямааны сүүгээр хийсэн шейк хэрэглэгчиддээ хүргэх болсондоо мөн баяртай байна. Мөн бид багц хоолны үнээ 7 мянган төгрөгөөр гаргах бөгөөд энэ үнэ болон манай хурдан үйлчилгээ Монголд нээгдээд удаагүй байгаа KFC ресторанаас даруй 3 мянган төгрөгөөр хямд байх юм. “Чингис Хаан талбайн ойролцоо нээгдэх эхний ресторан 2014 оны 1 сарын 1-нд нээлтээ хийх бөгөөд нээлтийн өдөр бүтэн 10 цагийн турш үйлчлүүлэгчид McMutton бургер үнэ төлбөргүй амтлах боломжтой. Хагас зууны турш хүнсний аюулгүй байдал, амт чанараараа дэлхийд танигдсан тус брэнд Монгол улсын засгийн газартай хамтран хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөрт оролцох саналтай байгаагаа ноён Пи Ранк нуугаагүй юм. McDonalds сүлжээ рестораныг Монголд “Wholesome Foods Mongolia” компани төлөөлөх эрхтэй юм байна.