“Аялал жуулчлалын сангийн тайлан 2013” үзэсгэлэнг нээлээ

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын санд 2013 онд  нэг тэрбум төгрөг хувиарлагдсан байгаа. Харин тэд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд санхүүгийн тайлан болох аялал жуулчлалын санд хувиарлагдсан хөрөнгийг ямар арга хэмжээнд хэрхэн, яаж зарцуулсанаа тайлагнасан “Аялал жуулчлалын сангийн тайлан 2013“ сэдэвт үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүллээ. Уг нээлттэй санхүүгийн зарцуулалтын тайлан үзэсгэлэнд аялал жуулчлалын сангаас дэмжлэг авсан  43 байгууллага оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр санал хүсэлтийн дэвтэр аялуулсан бөгөөд уг хөрөнгө оруулалт хир зөв зүйтэй зүйлд зарцуулагдсан талаарх сэтгэгдэлээ бичих бөгөөд энэ нь цаашид ямар арга хэмжээнд түлхүү хөрөнгө оруулалт хийхэд түлхэц өгөх юм. Мөн энэ үеэр соёлын өвөө өвлөн тээж, түгээн дэлгэрүүлж буй ардын авъяастнуудаа шагнаж урамшууллаа.
Дэмжлэг авсан үйл ажиллагаануудаас дурдвал: Тогтмол болдог эвент арга хэмжээнүүдээс бүргэдийн баяр, тэмээний баяр, тэмээн поло, мөсний баяр, шувуу ажиглах аялал, Казак үндэстний Уран гартны их наадам,  Дээлтэй Монгол наадам, Өвөрхангай аймгийн Монгол эсгийн урлалын болон Сарлагын баяр зэрэгт дэмжлэг үзүүлсэн бол Сургалт  сурталчилгааны хувьд “Монголын Аялал жуулчалын форум-2012”, Цэцэрлэгт хүрээлэнгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх  бодлогыг боловсруулж, ур чадварыг нэмэгдүүлэх дадлага сургалтыг зохион байгуулах, Орон нутагт салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сурталчлах сургалт, Монгол Буриадын тамирчдын ОХУ-ын Дорнод саяны өндөрлөг уулс, 350км-т замыг  хамтран явуулах аялалууд, Монгол Улсад тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх семинар зэрэг байлаа. Гадаад сурталчилгааг идэвхжүүлэхээр “TOP RESA” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, “JATA-2013” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, АЙ ТИ ЭФ” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, National geographic аялал жуулчлалын сурталчилгаа, Цагалбар хэвлэх.

Тэмцээн уралдааны хувьд: “Олон улсын эмэгтэйчүүдийн ууланд авиралтын тэмцээн", Говь марафон уралдаан тэмцээнүүд байв.

Та бүхэн уг үзэсгэлэн болон санхүүгийн тайлангийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ССАЖЯамны АЖБХЗГ-ын 311174 дугаарын утас болон 213 тоот дугаарын өрөөнд ирж уулзах боломжтой.