Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Орхон голын Улаан цутгаланд
мөсөнд авиралтын тэмцээн боллоо. Тус тэмцээнийг Монголын уулын хөтөчдийн
холбоо, Адал явдалт аяллын “Монголиа Экспедишнс” компани хамтран зохион
байгуулсан юм. Улаан Цутгалангийн хүрхрээнд болсон энэхүү авиралтын тэмцээнд
эрэгтэй 55, эмэгтэй 30 гаруй тамирчин өрсөлджээ. Ганцаарчилсан төрөлд
эрэгтэйчүүдээс “Сутайн бор” кулбийн тамирчин Б.Баасандорж, эмэгтэйчүүдээс мөн “Сутайн
бор” клубийн тамирчин Д.Баярцэцэг нар тэргүүн байр эзэлжээ. Харин багийн
дүнгээр Хүүхэд, залуучуудын спорт авиралтын холбоо тэргүүлж, Я.Жанцангийн
нэрэмжит “Сутайн бор” клуб, “Монголын уулын хөтөчдийн холбоо”-ны тамирчид удаах
байрт шалгарсан байна. Тус тэмцээнд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа,
ОУХМ С.Бат-Эрдэнэ, Б.Цэвээндаш нарын Эверестийн оргилд гарч байсан тамирчид
хүртэл оролцсон юм байна.