Тус музей нь Caroline Wiess Law болон Audrey Jones Beck гэсэн хоёр хэсэг том барилга, уран баримлын цогцолбор, нийтийн амралтын газар бүхий нүсэр байгууламжтай. 300 000 хавтгай дөрвөлжин талбай бүхий үзүүллэгийн танхимтай. Тус музейн цуглуулгад дэлхийн газар бүрээс авчирсан, бүхий л цаг үед хамаарах 60000 орчим гайхамшигтай урлагийн бүтээлүүд бий. Америкийн хамгийн том музейн нэг юм. Музейн цуглуулгад 2500 жилийн тэртээх Африкийн алтан эдлэл, Европ болон дэлхийн сонгодог уран зураг, Латин Америк, Азийн орнуудын дүрслэх урлаг, гоёл чимэглэлийн урлагийн зүйлс, Bayou Bend -ийн тавилгын хосгүй цуглуулга, имперсонист, пост имперсонист болон орчин үеийн Америкийн дизайн, контенперор урлагийн шилдэг бүтээлүүд хамрагдана.
Хьюстоны байгалийн шинжлэх ухааны музей: Хьюстоны Байгалийн шинжлэх ухааны музей нь 1909 онд байгуулагдсан. Одоо тус музей нь байнгын үзүүллэгийн танхимдаа (permanent) 1 сая гаруй үзмэр, загварууд байрлуулсан, жилд 2 сая орчим хүн үздэг, Америкийн том музейн нэг юм. Музейн үзүүллэгийн танхимд нь эртний үлэг гүрвэлийн яс, хамгийн үзэсгэлэнтэй талсжсан ашигт малтмал, үнэт чулуулгын дээж, Африкийн болон Техасын зэрлэг ан амьтад, далайн амьтад, төрөл бүрийн шавьж хорхой зэргийг харж, тэдний дуу авиаг сонсож, дүрс бичлэгийг үзэж болно. Вейсийн энергийн танхимд байгалийн хийг хэрхэн энерги болгох шинжлэх ухааны арга, Велчийн танхимд химийн урвалын үйл явц, Исаак Арнольдын огторгуйн шинжлэх ухааны танхимд сансрын жинхэнэ хувцас, сарны чулуу болон буд гаригийн сансрын хөлгийг үзэж, түүн дээр ажиллаж болно. Мөн эрвээхэйн үзэсгэлэнгийн танхимд маш жижгээс эхлээд гарын хоёр алганы хэмжээтэй, төрөл бүрийн хэлбэр, өнгөтэй амьд эрвээхэйнүүд хүлэмж маягийн битүү байранд байх нь их сонирхолтой.
Дэнвэрийн Байгалийн шинжлэх ухааны музей. Байгаль судлаач Эдвин Картер 1868 онд өөрийн Колорадогийн төрөл бүрийн ургамал, амьтны цуглуулгаа хүмүүст дэлгэн сонирхуулж эхэлснээр Дэнвэрийн Байгалийн шинжлэх ухааны музейн анхны суурь тавигджээ. Энэ жижиг модон тасалгааны ул мөр одоо болтол байдаг. Картерийн цуглуулга нэмэгдсээр хандивлагчдын дэмжлэгээр одоогийн Дэнвэрийн байгалийн шинжлэх ухааны музейн барилга баригдаж 1900 оны 12 дугаар сард олон түмэнд үүд хаалгаа нээсэн байна. Картерийн алдартай цуглуулга дээр суурилагдсан тус музейн үзмэр удалгүй Жонн кампионы болор, алт, Жонн масоны эрвээхэйн үнэт цуглуулгаар баяжсан бөгөөд он жил өнгөрөх тусам музейн байр өргөжин, шинэ олон танхим нэмэгдсэн байна. 1968 онд тус музейд Маря болон францис Кран нар өөрсдийн нөр их хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зориулсан цуглуулсан уугуул америкчуудын зуун зуун жилийн соёлыг төлөөлж чадах Индианчуудын 12000 эд өлгийн зүйлийг хандивласан байна.