ССАЖЯамнаас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа бөгөөд уг хуулийн төслийг салбарынхандаа танилцуулах, санаа бодлыг нь сонсох, тусгах, харилцан санал солилцох зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийг 2013 оны 12-р сарын 9-ний өдрийн 14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэргэдэх Иргэний танхимд хийнэ. Тус хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөгчдийг 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12 цаг хүртэл ССАЖЯамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 213 тоотод бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхантай 99043129, ажлын 311174 дугаарын утас болон tsgerelsaikhan@yahoo.comцахим хаягаар холбогдоно уу.
Жич: Хэлэлцүүлэгт ирэхдээ албан ёсны хувцастай, иргэний үнэмлэхтэйгээ хүрэлцэн ирнэ.