Булган
аймгийн Дашинчилэн сумын Эрдэнэхамбын хийдэд Жадо Ринбүчи багш энэ сарын 11
буюу шинийн 3-ний бэлгэт сайн өдөр залрах ажээ. Энэ үеэр Эрдэнэхамбын хийдийг
дахин сэргээн засварлах ажлын эхлэл болгон буян ном хуруулж, шинэ хийдийнхээ
шавыг тавих ёслолыг хийх юм байна. Энэ ажлыг тус хийдийн анх байгуулж байсан
есөн хүний нэг болох Дашдаваагийн охин Д.Чулуунцэцэг санаачлан зохион байгуулж
аж. Хийдийн шав тавих ёслолтой холбогдуулж, урлаг соёлынхныг урьж, хандивын
тоглолт, хурдан морины уралдаан зохион байгуулах юм байна.