Франк Прасмо “Кемпински Хаан Палас” зочид буудлын ерөнхий менежер боллоо

Монголын анхны олон улсын менежменттэй “Кемпински Хаан Палас” зочид буудлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд удирдаж асан Иенс Висиксийн халааг Франк Прасмо авлаа. Шинээр томилогдоод буй ерөнхий менежер Франк Прасмо нь олон улсын зочид буудал рестораны салбарт 40-өөд жил тасралтгүй ажилласан чадварлаг, туршлагатай удирдагч юм. Тодруулбал тэрээр Хятад, Индонез, Макао болон Европд ажиллаж байжээ. Шинээр томилогдсон ерөнхий менежер маань “Нагоми 2” ресторанаа нээхээр шуурхайлан ажилдаа оржээ. Дашрамд дуулгахад 116 жилийн түүхт тансаг зэрэглэлийн олон улсын “Кемпински” зочид буудал нь 31 оронд 80 салбартай, тухайн орны хэв маягийг Европын тансаг зэрэглэлийн үйлчилгээтэй хослуулснаараа онцлог юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.kempinski.com сайтаас авах боломжтой.