Модны суулгацыг нэг удаа услахад 40-50 л ус хэрэгтэй.
Суулгасан мод, сөөгний суулгацын цаашид амьдрах эсэх нь гагцхүү арчлалт, хамгаалалтаас шалтгаалдаг учир арчилгааны арга хэмжээг ургамал ургалтын хугацаанд нь тогтмол хийж байх ёстой. Мод, сөөгний суулгацыг суулгах үед хөрсийг ханатал усалбал үндэс нь хатаж гэмтэхээс хамгаалдаг. Мод, сөөгний суулгацыг суулгасны эхний сард 3-5 хоногт нэг удаа, дараагийн саруудад 5-7 хоногт нэг удаа 40-50 литр усаар усалсан байвал зохино. Хоёр дахь жилээс эхлэн 5-6-р сард долоо, дараагийн саруудад хоногт нэг удаа хөрсний чийгийн багтаамж 50 хувиас доошгүй байхаар бодож усалсан байх ёстой. Модны өсөлтийг сайжруулахын тулд модны орчныг орон нутгийн бордоогоор бордох хэрэгтэй. Хэрэв органик бордоогоор бордох бол тухайн газрын хөрсний дээжийг авч шинжилгээнд өгч мэргэжлийн хүмүүсийн заавраар гүйцэтгэх хэрэгтэй. Ургамал ургалтын эхний жил мод суулгасан нүхний тогоо болон сөөгний шуудууны өнгөн хэсгийг 5-10 см гүнд 3-4 удаа сийрүүлж өгнө. Энэ нь хөрсний өнгөн үе давхаргыг сийрэгжүүлж, агаарын солилцоог сайжруулдаг сайн талтай.