Шаварт
суусан “ЗИС-5”, илжиг хөллөсөн хүн танд хэдэн оныг санагдуулж байна вэ? Энэ бол
1936 оны “Усны гудамж”-ны гэрэл зураг. Шар дэлгүүрийн ар талын гэр хорооллыг
харуулсан эл зураг Үндэсний төв архивын харьяа Кино, гэрэл зураг, дуу авианы
баримтын төвд хадгалагддаг. 50 жилийн ойтойгоо золгож буй энэ байгууллагын сан
хөмрөгт 6 төрлийн 57.000 гаруй баримт бий. 1936-2002 онд бүтээгдсэн уран сайхны
болон баримтат хальсны кино, түүхэн үйл явдлын соронзон бичлэг, гэрэл зураг
гээд монгол Улсын түүхийг өгүүлэх нандин баримтыг нэгтгэсэн тус газарт
эрхлэгчийнхээ хамт мэргэжлийн 10 сан хөмрөгч ажилладаг аж. Дашрамд дуулгахад,
иргэд, байгууллагад түүхэн гэрэл зураг, дүрс, дуу бичлэгийн лавлагаа өгч
үйлчилдэг Кино, гэрэл зураг, дүрс, дуу авианы баримтын төв удахгүй 50 жилийнхээ
түүхээр ном хэвлүүлж, баримтат кино бүтээх гэж байгаа аж.