ССАЖЯ-ны “Палеонтлоги, археологийн
музейн шинэчлэл” төслийн зүгээс Монгол орны соёлын үнэт өв болох палеонтлогийн
олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн
таниулах зорилгоор үлэг гүрвэлийн дүрслэх урлагийг эх орондоо хөгжүүлэх ажлын
хүрээнд өнгөрөгч 8 сард палеонтлогийн уран зураг, палеонтлогийн уран барималын
цуврал сургалтуудыг зохион байгуулсан. Үлэг гүрвэлийн уран зураг, уран
барималыг хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зурах, уран бүтээх талаар
АНУ-ын палео-уран бүтээлч Жэсон Поол, Деннис Вилсон нар сургалтуудыг удирдан
явуулсан юм. Уг сургалтаас төрөн гарсан палео-уран бүтээлчдийн “Үлэг гүрвэл –
Дүрслэх урлаг” үзэсгэлэн 11 сарын 4, 5, 6-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит
дүрслэх урлагийн музейд болох бөгөөд тус үзэсгэлэнгийн үеэр хүүхэд, залуус олон
нийтэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд явагдах болно.