“Нью жуулчин тур” тэргүүтэй компаниуд “Травэлмаркет франц 2013”-т оролцож байна

“Нью жуулчин тур” тэргүүтэй компаниуд “Травэлмаркет франц 2013”-т оролцож байна

Дэлхийн аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн яармаг болох “Травэлмаркет франц 2013” үзэсгэлэнд Монголын “Жуулчин”, “Нью жуулчин тур”, Хүннү Эйр” зэрэг долоон компани Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр оролцож байна. Тус үзэсгэлэн нь 35 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд таван тивийн улс орны 200 шахам аялал жуулчлалын төлөөлөл компани, тур агент өөрсдийн аяллын газар нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан дэлгэжээ. Энэ удаагийн үзэсгэлэн амралт зугаалгын аялал жуулчлалаас гадна бизнесийн аяллыг хэрхэн зохион байгуулах, нисэх болон зочид буудал, бусад дагалдах үйлчилгээний менежмэнтийг тойрсон асуудлаар бага хурал зохион байгуулсан байна. Манай улсын “Нью жуулчин тур” компани Парисын үзэсгэлэнд гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ жил өөрийн талбай авч оролцож байгаа аж.