ДБЭТ-т
Якутын театрын 114 уран бүтээлч зочлохоор болжээ. Сахагийн дуурь бүжгийн
театрынхан манай уран бүтээлчдийг үзвэрийн нээдтээ хийхээс урьтаж энэ сарын
24-нд П.И.Чайковскийн “Хунт нуур”, 25-нд “Ромео Жульетта хоёр” бүжгэн жүжгийг
тоглох юм байна. Ариун хайр дурлалыг өгүүлсэн дээрх уран бүтээлийг тоглосныхоо
дараа Якутын театрынхан ДБЭТ-ынхантай хамтран энэ сарын 26-нд нэгдсэн тоглолт
хийхээр төлөвлөөд байгаа аж.