Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажлыг “Тэнгэр Уул Констракшн” ХХК, “Шандон Зонгхун” ХХК зам гүүрийн барилгын түншлэл хийж гүйцэтгэж байна. Зам барилгын ажлын явцад түр зам гаргах боломжгүй газруудад тулц хана, хоолойн ажил зэргийг хийх учраас 8-р сарын 10-наас 10-р сарын 1 хүртэлх хугацаанд Улиастай сумын цэргийн ангийн уулзвараас Идэр сумын Мануустай хүртэлх хэсгийг бүрэн хаахаар боллоо. Дээрх замын ажлыг ирэх жил дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ өвлөөс өмнө гол гол тэсэлгээнүүдийг хийх юм. Өөрөөр хэлбэл оноос өмнө ажлын 60-70 хувийг гүйцэтгэх бол 2014 оны хавраас асфальтаа тавьж эхэлнэ. Тийм учраас дээрх хугацаанд Загастайн давааг зайлшгүй хаахаар болсон байна.